niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:31 UTC Эх: https://eguur.mn/704365/ 82d2ba8f2742926c… ← niitlelch.mn руу буцах
Нийгмийн

Д.Пүрэвдагва: 2027 онд агаарын бохирдлыг 11 хувиар бууруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Пүрэвдагваас "Тавантолгой түлш" ХХК дээр үүсээд буй нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Химийн хортой бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр оруулахыг завдсан гэдэг нь маш ноцтой эмзэг, асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг ажлаас чөлөөлнө, хуулийн байгууллагатай хамтран ажиллана. Одоо борлуулагдаж байгаа 2100 тонн түлшинд ямар нэгэн хортой бодисийн илэрц байхгүй. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” дээр барьцалдуулагчийн нөөц бол гуравдугаар сарыг дуустал авсан байгаа. Лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн илэрц байхгүй тул иргэд санаа зоволгүй хэрэглэх боломжтой. Борлуулалтын цэгүүд дээр байгаа түлшээс санамсаргүй аргаар авч, шинжилгээ хийж, иргэдэд мэдээллээд явна. Бид шохойн суурьтай биш эрдэнэ шиш байгалийн суурьтай барьцалдуулагчийг хэрэглэх байр суурь илэрхийлж байгаа. Өмнөд хөршөөс хийдэг худалдан авалттай холбоотой ноцтой асуудал үүслээ. Хуулийн байгууллагатай хамтран ажиллана" гэлээ.

Мөн "иргэд арванхоёрдугаар сарын 1-ээс 14 хоногт 14 шуудай буюу сард 2 удаа очиж түлшээ авах боломжтой болж байгаа. Нөөц бол хангалттай байгаа" гэдгийг дурдсан юм. 

Үргэлжлүүлээд "Гэр дулаалга, цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн ажлыг хийж байна. Ингэснээр угаарын эрсдэл, агаарын бохирдлыг бууруулна. Мөн нарны эрчим хүчний эх үүсвэртэй өөртөө батерей хураагууртай станцуудыг гэр хорооллын бүсэд барих байдлаар шийдэж байна. Энэ бол бидний ирээдүй. Байнга түлш түлээд байна гэж байхгүй учраас хурдацтай шилжил хийх шаардлагатай. 

Агаарын чанар өнгөрсөн жилийнхээс сайжирсан гэж мэргэжлиййн байгууллагаас өгч байна. Гэхдээ л утаатай байна. Түлш түлж байгаа тохиолдолд утаа алга болохгүй. Утааг бууруулах бус утаагүй болгохын төлөө олон ажил хийхээр төсөвт суулгасан. 2027 онд агаарын бохирдлыг 11 хувиар бууруулна" гэв.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert