niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:40 UTC Эх: https://news.mn/r/2830767/ 7dc5ebc82739ff5e… ← niitlelch.mn руу буцах

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.28-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр /2025.10.28/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар АИ-92 шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сайд мэдээлэл өгөхдөө "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Түлш шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж тэмдэглэл гаргууллаа. Зохимол хомстолтой нүүр тулаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ердийн үед өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одогийн байдлаар 1800 тонныг өдөрт нийлүүлээд байхад дугаарлалт татрахгүй байна.

ОХУ-аас Монгол Улс нефтийн нийт хэрэглээнийхээ 92 хувийг дангаараа импортолдог.  Хойд хөршид дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад 22 нефть боловсруулах үйлдвэр цохилтод өртөж эвдэрч сүйдсэн гэдэг мэдээлэл бий. Нийт нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын 30-40 хувь доголдолд орсон мэдээлэл бий.

ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж он дуустал АИ-92 бензин дээр хязгаарлалт тавьсан.

Монгол Улсын Засгийн газар нь ОХУ-ын Засгийн газартай гэрээтэй. Бид  аравдугаар сард 58 мянган тонн АИ-92 бензин “Роснефть” компаниас авахаар,  үлдсэн хэсгийг “Газпром” болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцлүүдээ хийсний дагуу гүйцэтгэл хийгдээд явж байна. Бидний гол хэрэгцээг хангадаг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт жил болгон хийгддэг засвар аравдугаар сарын 15-нд дууссан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байгаа учраас бидэнд нийлүүлж  байгаа нефтийн бүтээгдэхүүний хэмжээ багасаад байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас мөн улсын нөөцийн сангаас 7.5 тэрбум төгрөгөөр шингэн хэмжээнд нефть бүрдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ард иргэддээ хандаж уриалахад шатахууны импорт хэвийн хэрэглээний төвшинд хийгдэж байна гэдгийг хэлье. Автоматаар банкаа дүүргээд бүгд оочерлоод байвал энэ шокийг тогтворжуулахад хугацаа орно. Гэхдээ ОХУ -ын талаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн, БНХАУ-тай хийгдсэн гэрээ хэлцлийн дүнгүүд орж ирж байна. Ойрын үед тогтворжино. Иймээс Засгийн газар дунд хугацаандаа буюу гурваас зургаан сарын хугацааны нөөц бүрдүүлэх зорилготой. Үүнээс нэг сарын нөөц бүрдүүлэх савтай болохоор ирэх оны төсөвт тусгалаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж