niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:40 UTC Эх: https://news.mn/r/2830743/ 62fd9886949b33a2… ← niitlelch.mn руу буцах

Ньюс хөтөч: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” аян болно

Хуучирсан мэдээ: 2025.10.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” аян болно

Ньюс хөтөч: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” аян болно

"NEWS" агентлаг өнөөдөр (2025.10.28) болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт:

– “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” цусны донорын аян ШУТИС-ийн 1 дүгээр байранд болно.

09:00 цагт:

-Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.

14:00 цагт:

-МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржийн “Үнэний эрэлд” лекц МУБИС-ийн А байранд болно.

19:00 цагт:

-Цаг үеийн асуудлууд: УИХ, Засгийн газар, Цэц, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын сэтгүүлчдэд зориулан "Галлериа Улаанбаатар" төвийн Өргөө танхимд  уулзалт зохион байгуулна.

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

-Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүндэтгэлийн “Амар аясгалан” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна.

-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарч байна.

-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг ахванхоёрдугаар сарын 5 хүртэл цахимаар хүлээн авна.

Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо”  энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

–Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Өмнөговь:

-“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

Завхан: 

-Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: 

-Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж