niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:43 UTC Эх: https://news.mn/r/2830649/ 8ce4dd91db7563bd… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэл: Цалин нэмэхийн тулд улсын төсвийг тэлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.27-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: Цалин нэмэхийн тулд улсын төсвийг тэлж болохгүй

О.Цогтгэрэл: Цалин нэмэхийн тулд улсын төсвийг тэлж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн өнөөдрийн /2025.10.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлд хийгдэх ажил, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл, Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлт зэргээр мэдээлэл сонслоо.

С.Ганбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор нэгдсэн байр суурь гаргаагүй, өөрсдийнхөөрөө байр сууриа илэрхийлнэ. Энэ асуудлын цаана УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ -ын гишүүний халдашгүй байдал гэдэг ойлголтыг хамтад нь хэрэглээд байгаа тохиолдол байдаг. Үүнийг та бүхэн цаашдаа анхаарч үзээрэй.

Миний хувьд С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг зөв зүйтэй гэж үзэхгүй байна.

Янз бүрээр тайлбарлаж байгаа ч агуулгаараа бол УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь шалгаж болохгүй гэдэг  асуудал руу орчихож байгаа. Аль эсвэл яллагдагчаар татангуут бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх юм бол парламент гишүүнгүй болно.

Дунд нь хууль зүйн процесс нотлох баримт зайлшгүй байж таарах байх. Нэмж хэлэхэд халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг хоёр асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой байх.

Цэцийн дүгнэлттэй холбоотой хуульчдын тайлбарыг сонссон. Онолын болоод маргаантай мэтгэлцээнтэй асуудал болж байна. Гишүүдээс гаргаж байгаа санал бол энэ асуудлын гацаанаас гарч УИХ төсөв болоод өнөөгийн нийгэм эдийн засагт үүссэн асуудлаа  хэлэлцэх ёстой.  Энэ асуудалд Ардчилсан нам яаж оролцох ёстой вэ байр сууриа нэгтгэх шаардлагатай байна гэдгийг бүлгийн олон гишүүн хэлсэн.  УИХ өнөөдөр хэлэлцэх асуудал байхгүй болж байна. Төсөв төлөвлөгөө маань хаачив, цалин тэтгэврийн асуудал яригдаж байна. Гэтэл гацаатай байна, засаглалын чадамжгүй байдал руу орж байна, үүн дээр манай гишүүд санаа зовниж байр суурь илэрхийлсэн.

-Багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг бууруулж эх үүсвэр гаргах ёстой юм биш үү гэдэг асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага бий. Гэхдээ цаад талд нь үр ашиг бүтээмж ярьж байх ёстой. Бодит эдийн засгийг ярихүйгээр цалин, тэтгэвэр нэмэх ёстой ярих нь цаад талдаа хүнд үр дагавартай.

Сангийн сайд бол “Урсгал зардлыг тодорхой хэмжээгээр танах замаар цалин, тэтгэврийг нэмэх боломжтой” гэж байр сууриа илэрхийлж байсан.

Нэг зүйлийг сануулахад, цалин, тэтгэвэр нэмж байна гээд улсын төсвийн нийт хэмжээг нэмж болохгүй. Улсын төсвийг нийт хэмжээг нэмнэ гэдэг өр зээл нэмнэ гэсэн үг. Үндэслэлгүй хоосон орлого нэмэгдүүлж, бичилт хийнэ гэсэн үг. Улсын төсвийн нийт хэмжээг нэмэхгүйгээр урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх замаар цалин, тэтгэвэр нэмэх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж