Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурёнг хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Бурёнг хотын дарга Ким Дон Ил гарын үсэг зурсан юм. Тус хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хоёр хот соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засаг, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж бүрдэж байна. Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 35 жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.