Баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймаг Засаг даргагүй дөрвөн сарын нүүр үзэж байна. Тодруулбал, Засаг дарга асан Е.Зангарыг аймгийнх нь баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 29-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эх сурвалжийн мэдээлж буй арванхоёрдугаар сарын 3-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж аймгийн удирдлагын асуудлыг хэлэлцэн шийдэхээр болжээ. Одоогоор Засаг даргын орлогч К.Бахытжан түр орлон гүйцэтгэж буй.
Эргэн сануулахад, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь анхан шатны шүүхээс ял авсантай холбоотой ийн шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 төлөөлөгч дээрх асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, Засаг даргаа огцруулсан юм. Мөн баруун аймагт дэгдсэн шүлхий өвчний үед оновчтой арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэх шалтгаан ч нэмэр болсон.
Хуулийн дагуу мөн л аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараагийн Засаг даргын нэрийг тодруулж, батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Шинэ Засаг даргын талаар өнгөрсөн хугацаанд олон таамаг яригдаж буй. Гэхдээ 2024 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнд тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Иймд дараагийн дарга уг намаас нэрлэгдэнэ.
Өмнөх Засаг дарга Е.Зангар нь 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын даргаар ажилласан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед буюу 2024 онд Засаг даргаар томилогдсон байна. Тэрбээр сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдож байжээ.
3,607.57

















































Нэргүй 14 минутын өмнө 43.242.242.59
Төрийн ажлыг монгол хэлээр явуулдаг хүнийг Засаг даргаар тавих хэрэгтэй. Мөн улс орны эрх ашгийн эсрэг ажилладаг хүнийг засаг даргаар тавьж болохгүй. Казахстантай сүүжрээд байдаг хүнийг бас тавьж болохгүй. Улс төрждөг хүнийг тавьж болохгүй. Гагцхүү аймгийн иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд анхаарч хөгжил дэвшлийн төлөө явдаг хүнийг л Засаг даргаар тавих хэрэгтэй дээ.