Зудын эрсдэлийг бодит цагт хянаж эхэллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж эхэлжээ. Тус систем нь зайнаас тандан судлал болон газар зүйн мэдээллийн системд суурилсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын аюул, эрсдэлийг бодит цагийн мэдээлэлд үндэслэн тооцоолох боломжтой юм. Системийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн сантай уялдуулжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.