ДУНДГОВЬ: “Саатан морилоорой” тоглолтоор өвлийн улирлын нээлтээ хийлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр өвөл цагийн уран бүтээлийн 84 дэх улирлын нээлтээ “Саатан морилоорой” хүндэтгэлийн тоглолтоор хийж, үзэгчдэд үндэсний урлагийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжмийн найруулгатай хослуулан хүргэлээ. Тус театр нээлтийн тоглолтоо хоёр удаа толилуулсан бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Тоглолтын ерөнхий продюсерээр театрын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Очирпүрэв ажиллажээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.