niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:01 UTC Эх: https://news.mn/r/2830582/ 24c23510bc67e08c… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2025.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ.

Прокуророос дээрх хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг өнөөдөр /2025.10.27/ Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж