niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:01 UTC Эх: https://news.mn/r/2830521/ ac6f5848503bdb44… ← niitlelch.mn руу буцах

АҮЭБЯ: 3180 тонн АИ-92 бензин Улаанбаатарт бууж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.27-нд нийтлэгдсэн

АҮЭБЯ: 3180 тонн АИ-92 бензин Улаанбаатарт бууж байна

АҮЭБЯ: 3180 тонн АИ-92 бензин Улаанбаатарт бууж байна

НЭМЭЛТ: 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/АҮЭБЯ/-наас АИ-92 автобензиний импортын мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд  өнөөдрийн /2025.10.27/ байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Толгойт өртөөнд 26 вагон, Рашаант өртөөнд дөрвөн вагон АИ-92 хуваарилалт хийж байна. Мөн Сүхбаатар өртөөнөөс 23 вагон хөдөлж шатахуун хуваарилалт хийж аж. Дурдвал,Рашаант өртөө дөрвөн вагон, Улаанбаатар өртөө таван вагон, Толгойт өртөө дөрвөн вагон, Дархан өртөө таван вагон, Сайншанд өртөө таван вагон бууна. ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт аравдугаар сарын 27-ны өдөр хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх Лхагва гаригт буюу 29-ны өдөр орж ирэхээр төлөвлөгджээ.

Нийслэлд 39 шатахуун түгээх станц нөөцгүй байна

Нийслэл, орон нутгийн хэмжээнд шатахууны хомсдолд орж шатахуун түгээх станц дээр урт оочир үүсэж хэдэн өдрийг ардаа үдэж буй. Нэг талаараа шатахуун нөөцлөх сав улсын хэмжээнд хомс буйг харуулж байна. Уг асуудлын талаар салбарын сайд мэдэгдэж байсан ч шийдэлд хүрээгүй байгаа юм. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас мэдээлэхдээ 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтэр орж буй мэдээллийг өгсөн. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

  • 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
  • 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай байдаг. Үүнд, онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад гэх төрөл хамаарна.

Харин өнөөдрийн /2025.10.27/ байдлаар 39 шатахуун түгээх станц /ШТС/ нөөцгүй болж түр зогссон байдалтай байгаа ажээ. Түүнчлэн, ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэнд гаргаад байна. Нөгөөтэйгүүр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотноо Петрочайна интернэшнл компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, Зөвлөх Сүнжидмаа нар оролцжээ.

Монголын талаас Петрочайна интернэшнл компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эхний ээлжинд 10 дугаар сард захиалсан АИ-92 автобензины үйлдвэрлэл, ачилт тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад анхаарч, манай улсад тулгараад буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж ажиллах, цаашид хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах талаар санал тавьж хэлэлцлээ. Хятадын талаас Петрочайна интернэшнл компани нь Монголын ААН-үүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд манай хоёр улс найрсаг харилцаатай хөрш орнууд, Монголын зах зээл бидний хувьд чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов. Үргэлжлүүлэн, Монголын компаниуд 10 дугаар сард эхлээд 6900 тн, нэмэлтээр 7600 тн, нийт 15500 тонн АИ-92 автобензин захиалаад байгаа.

Үүний 2000 тонныг үйлдвэрлэж ачихад бэлэн болсон ба экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачилтын зохион байгуулж, экспортолж эхэлнэ. Үлдсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа ба арваннэг дүгээр сарын эхнээс нийлүүлнэ гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж