niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:02 UTC Эх: https://news.mn/r/2830467/ 8fd31ec5b519f369… ← niitlelch.mn руу буцах

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжиж байна уу?

Хуучирсан мэдээ: 2025.10.26-нд нийтлэгдсэн

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжиж байна уу?

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжиж байна уу?

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зохион байгуулж буй “Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх” талаар иргэдийн дунд явуулж буй санал асуулга өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны 00:00 цагт дуусна.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замын ачаалал тогтмол өсч, өдөр бүр түгжрэл үүсэх, зарим бүсэд тэг зогсолт хийх эрсдэл нэмэгдэж байгаа. Түүнчлэн сурагчдын “бие даалтын долоо хоног”-ийн амралт дуусаж, ирэх долоо хоногоос хичээл эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.

Ийм нөхцөлд иргэдийн зүгээс автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлэх санал гаргасан байна. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэдийн энэ саналыг харгалзан, олон нийтийн оролцоог хангах үүднээс нийт нийслэлчүүдээс санал авч байгаа бөгөөд санал асуулгад хүн бүр оролцох боломжтой.

Санал асуулга өнөөдөр шөнө 00:00 цагт хаагдах тул иргэд та бүхэн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна. Санал асуулгад оролцох бол дараах линкээр хандаарай.  https://vote.ulaanbaatar.mn/home

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж