niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:21 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%8d%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0%d0%b3/%d0%bc% 73cdb15298e92cd5… ← niitlelch.mn руу буцах

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТҮҮХЭН ДЭЭД АРИЛЖААГАА ХИЙЖЭЭ

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 28 хувьцаат компанийн 42,824 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Ган хийц” компани хамгийн өндөр буюу 14.78 хувиар өссөн бол “Монголын цахилгаан холбоо” 14.65%, “Монгол савхи” 9.51%-иар тус тус өслөө. Энэ өдөр багцын арилжаагаар “Мерекс” ХК-ийн нийт 31,204,000 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны  анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 647,560 ширхэг үнэт цаасыг арилжиж нийт 61.2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 836.02 нэгж болж 0.03%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,448,230,768,317.00 төгрөг болжээ.