Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг чөлөөлж, бригадын генерал Ц.Ням-Очирыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ойрын хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргыг томилохоо мэдэгдлээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа бригадын генерал Ц.Ням-Очир нь 2020 онд тус газрын тэргүүн дэд даргаар томилогдож байжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар мөн Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилсон байна. Тэрбээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргаар ажиллаж байсан аж.
3,607.57






















































Холбоотой мэдээ