НЭМЭЛТ:
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг дараах хүмүүст олгов.
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважав,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Жанцангийн Гөлгөө,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Тэсо групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Одонгийн Дамжин,
- “Сод Монгол групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нэргүйн Ганболд,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Наран трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Дэндэвийн Удвал,
- “Баруун-Урт тансаг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дамирангийн Баясгалан,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын бодлого стратегийн газрын дарга Жигжидийн Оюунчимэг,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Монос Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Лувсандоржийн Алтанцогт,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- “Нью жуулчин турс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Довжоогийн Батболд,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахмад ажилтан Батсүхийн Сарантуяа,
- Ховд аймаг дахь салбарын дарга Балжаагийн Ганзориг,
- “Авто агро” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Очирбатын Энхболд,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Булганы Саруул,
- Булган аймаг дахь салбарын дарга Дуламсүрэнгийн Оюунгэрэл,
- Баянхонгор аймаг дахь салбарын дарга Жамбалын Өлзийбат,
- Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Эрдэнэчулууны Бадамхорол,
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол олон улсын арбитрын нарийн бичгийн дарга Нармандахын Батдорж,
- Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Айыпханы Айнагүл,
- Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Цэрэндоржийн Хулан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн Баатарбилэгийн Баяртуяа,
- “Хэрлэн зураглал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Эрчулууны Адъяа,
- Эдийн засгийн судалгааны институтын газрын дарга Отгонбаярын Түмэн-Амар,
- “Бөзөн баян цахирт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Амгалангийн Амартөр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Хүний гавьяат эмч О.Сэргэлэнд Монгол Улсын ардын эмч цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч, ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Бөөрний өвчлөлийн эмчилгээ, оношилгоо болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Эрүүл мэндийн яамны Урологи, андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, төрийн хошой шагналт АШУ-ын доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч Даваажавын Нямсүрэн болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУ-ын доктор, профессор О.Сэргэлэн нарт Монгол Улсын ардын эмч цол хүртээлээ.
Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, МУ-ын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Л.Бямбасүрэнд Монгол Улсын Хүний гавьяат цол олгов.
Хүний гавьяат эмч цолоор:
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Лувсандагвын Бямбасүрэн,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Донхимын Чулуунбаатар,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч Пэлжээгийн Бүрэнжаргал,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Самдангийн Алтансүх нарыг тус тус шагнав.








3,607.57






















































Холбоотой мэдээ