niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:05 UTC Эх: https://news.mn/r/2830204/ dd02e0e5a766c4ec… ← niitlelch.mn руу буцах

"ОХУ-аас 62 вагон АИ-92 шатахуун ирж байгаа"

Хуучирсан мэдээ: 2025.10.24-нд нийтлэгдсэн

"ОХУ-аас 62 вагон АИ-92 шатахуун ирж байгаа"

"ОХУ-аас 62 вагон АИ-92 шатахуун ирж байгаа"

Сүүлийн өдрүүдэд нийслэл болон аймгуудын шатахуун түгээх станцууд дээр автомашиндаа бензин авах гэсэн иргэдийн урт дараалал үүсч, зарим газарт шатахуун дууссанаа мэдэгдэх болсон. Иргэд машинынхаа банкийг дүүртэл шатахуун авч байгаа нь дотоодын хэрэглээний зохицуулалтад хүндрэл үүсгэж, богино хугацаанд нийлүүлэлтийн ачааллыг нэмэгдүүлж байна гэж холбогдох албаны хүмүүс тайлбарласан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар өөрийн “Х” хуудастаа “130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдан манай улс руу тээвэрлэгдэж байна. Үүнээс өнөөдөр 62 вагон нь хилээр нэвтэрч ирэх хуваарьтай бөгөөд энэ нь нийтдээ 4000 гаруй тонн шатахуун гэсэн үг. Улаанбаатар хотын ердийн өдрийн хэрэглээ ойролцоогоор 1000 тонн байдаг тул ирж буй нийлүүлэлт дөрөв дахин илүү хэмжээгээр хангалт үзүүлэх боломжтой” гэжээ.

Мөн тэрбээр,“Орой гэхэд нөхцөл байдал тогтворжиж, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж