niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:05 UTC Эх: https://news.mn/r/2830208/ 91b8daa99d6334a5… ← niitlelch.mn руу буцах

Х.Нямбаатар, Н.Энхбаяр нарын дунд газрын маргаан дэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.24-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар, Н.Энхбаяр нарын дунд газрын маргаан дэгдэж байна

Х.Нямбаатар, Н.Энхбаяр нарын дунд газрын маргаан дэгдэж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дунд газрын маргаан үүсээд байна.

Учир нь, хэд хоногийн өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Н.Энхбаяр дарга та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны хойд талд 700 м2 газар авсан байна лээ, энийг би цуцална” гэж мэдэгдсэн юм. Үүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эгдүүцэж, “Ерөнхийлөгч байсан бүх хүнд улсаас 1 га газар өгдөг. Би аваагүй л байгаа. Харин ч Х.Нямбаатар надад 1 га газар өгөх ёстой. Д.Сумъяабазар даргад хандахад, надад багахан газар өгсөн юм. Х.Нямбаатар намайг Д.Сумъяабазарыг шантаажилсан гэсэн. Би Хуримын ордны гаднах газрыг өргөдлөө гаргаж, шийдүүлсэн. Миний асуудал жижиг асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд 1 га газраа ч хөөцөлдөж, сүйд болсонгүй. Би газраа өгөхгүй” гэдэг хариу тайлбар хийгээд буй.

Тэдний хооронд дан ганц дээрх газрын маргаанаар хязгаарлахгүй Өглөөний гудамжинд байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах асуудал ч яригдаж буй.

Шүүхээс10 гаруй жилийн өмнө “Өргөө” зочид буудлыг Н.Энхбаяр хууль бусаар авсан гэх шийдвэр гарсан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас энэ оны эхээр дээрх буудлыг нийслэлийн өмчид шилжүүлэн авахыг Улаанбаатар хотын захирагчид даалгасан юм. Энэ хугацаанд нийслэлээс “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах хүсэлтийг хүргэсэн ч хүлээн аваагүй гэх мэдээлэл бий. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ны төлөөлөгчдөөс дэмжлэг хүсэж, “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах талд шаардлага тавьж, суулт зарлах ёстой гэх санал ч гаргаад байгаа.

Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дунд үүссэн энэхүү газар болоод “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах асуудлыг хэзээ нэгмөр шийдвэрлэх вэ гэдэг олны анхаарлыг татаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж