niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:06 UTC Эх: https://news.mn/r/2830181/ 38cd3829eefff664… ← niitlelch.mn руу буцах

Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барина

Хуучирсан мэдээ: 2025.10.24-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барина

Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замыг төмөр замтай огтлолцуулахгүй байдлаар дөрвөн байршилд нүхэн гарцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, өнгөрсөн оны намар Таван шарын нүхэн гарцыг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Харин явган хүний гүүрэн гарцын зураг төслийн ажлыг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлсэн байна. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд нийт 21 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 18 талбар газрыг чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарт ААН, иргэнтэй зөвшилцөж байгаа ажээ.. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэлийн ажил дуусаж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ирэх оны хавраас авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Харин “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбар зөвшилцөх шатандаа явж байгаа гэнэ. Мөн Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулсан. Газар чөлөөлөлтийн хүрээнд 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Төмөр зам авто замтай өөр түвшинд буюу нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм. Нийт нүхэн гарц төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц ажлууд хийгдэх бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа барилга угсралтын ажил эрчимжих ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж