niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:30 UTC Эх: https://news.mn/r/2901361/ 7ecd92396dc5869a… ← niitlelch.mn руу буцах

"Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чөтгөрийн тойргоосоо гарах ёстой"

"Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чөтгөрийн тойргоосоо гарах ёстой"

"Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чөтгөрийн тойргоосоо гарах ёстой"

Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.25/ мэдээлэл өглөө.


Тэрбээр "Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш. Хуулийг нь та бүхэн хараарай. Үндэсний эвслийг улс төрийн намууд бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, гурван нам нэгдэж эвсэл байгуулсан. Тиймээс эвсэл өөрөө нам биш юм. Эвслийг бүрдүүлсэн улс төрийн намуудын удирдах зөвлөл болон төлөөллийн байгууллагууд хамтын шийдвэрээр намайг удирдах асуудлыг шийднэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ нь хоорондын гэрээгээр зохицуулагддаг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар эвслийг бүрдүүлсэн улс төрийн намуудын төлөөллийн байгууллага хуралдаж, шийдвэрээ гаргах ёстой. Жишээлбэл, МАН-ын хувьд Бага хурал, АН-ын хувьд Үндэсний бодлогын хороо гэх мэт төлөөллийн байгууллагууд нь хуралдаж, шийдвэр гаргана гэсэн үг. Энэ бол хуулийн зохицуулалт. Тухайн шийдвэрийг нь би Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Гэтэл одоо Сонгуулийн ерөнхий хорооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байна. Нийтдээ есөн гишүүнтэй байгууллага шүү дээ. Тэгээд сонгууль болох гэж байна. Ийм нөхцөлд хоёр асуудал үүсээд байгаа юм.

Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг яаралтай томилох хэрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгоно гэж заасан. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жилийн хугацаа үлдчихээд байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн маргаан байна гэж гишүүд ярьж байгаа шүү дээ. Та бүхэн ч бас гишүүдээс асуугаарай. Хуулийг нь үзэх хэрэгтэй. Өчигдөр би өөрөө сууж үзлээ. Яах аргагүй хуулийн зөрчил байгаад байна.

Нөгөө талаас энэ зөрчил нь юундаа байна вэ гэхээр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэр зургаан жилийн хугацаа нь дуусаагүй байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн асуудал үүсээд эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, 37.3 дугаар заалт гэж байгаа. Тухайн үед мөрдөж байсан журмаар бол одоо хууль батлах шаардлага үүсчихээд байна. Жишээлбэл, ямар асуудал үүсэж болох вэ гэхээр Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа УИХ-ын дарга онц байдал зарлах шаардлагатай болбол яах вэ? УИХ-ын даргын хувьд нэг хууль баталчхаад нөгөө талаас нь түүнд хориг тавьж болох юм уу, үгүй юм уу? Үүнтэй адил Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа хүний хувьд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм уу гэх мэтчилэн олон асуудал байна.

Эдгээр асуудлыг бид яаралтай хууль гаргаж шийдэх ёстой. Гол асуудал нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай гэж заачихсан. Гэтэл зургаан жилийн хугацаа нь дуусаагүй байхад нөгөө талд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн товыг дөрвөн сарын дотор зарлана гэж заасан байдаг. Энэ хоёр зохицуулалт хоорондоо зөрчилдөөд байгаа юм.

Энэ асуудлыг өчигдөр УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудын түвшинд ярилцсан. Тэгээд тодорхой саналууд гарсан. Угаасаа энэ чинь хуулийн зөрчил байгаад байгаа юм. 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүд орсон. Гэхдээ төгс болоогүй л байна шүү дээ. Үүнийг одоо хуулиар л засах хэрэгтэй. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Хоёрдугаарт энэ бол зөвхөн Н.Номтойбаяр гэдэг хүн шийдчихдэг асуудал биш. Улс төрийн нам гэдэг бол олон хүний төлөөлөл. Гэрээгээрээ бүгд нээлттэй үүнийг хэлэлцэж, төлөөллийн байгууллаууд шийдвэр гаргана. Сонгуульд яаж орох юм, бие дааж нэр дэвшүүлэх юм уу, өөр бусадтай хамтрах юм уу гээд улс төрийн нөхцөл байдлаа харна.

Би энэ асуудлыг 2018 оноос хойш ярьж байна. Бид Үндсэн хуулийнхаа өөрчлөлт буюу төрийн зөв тогтолцоогоо эргэж харж, чөтгөрийн тойрогтоо байгаад байгаагаа засах хэрэгтэй" гэв.

Тэрбээр мөн "Отроор өвөлжиж буй малдыг тухайн аймаг, орон нутаг нь хөөдөг асуудалд ямар арга хэмжээ авах вэ?" гэсэн сэтгүүлчтийн асуултад хариулт өгөв. Тодруулбал, "Энэ асуудал бүх аймаг, сумдын удирдлагуудад чөлөөтэй байлгах чиглэл өгсөн. Өвөлжилт маш хүнд байна. Энэ үед нь өөр газраас отроор хүрээд ирэхэд нь ‘манай нутаг, байлгахгүй’ гээд хөөж туугаад байж болохгүй. Ийм зүйл огт байж болохгүй, хуулийн арга хэмжээ бий. Орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг боломжийн түвшинд хангасан. Өнөөдөр дахин 21 аймгийн удирдлагуудтай хуралдаж шийдэгдээгүй байгаа асуудлаа ярьж, шийднэ. Санхүүжилтээс болж шийдэгдэхгүй байгаа асуудлууд бий. Үүнийг сангийн сайдтай ярилцаж байгаа” гэв.

Үргэлжлүүлээд шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, шахмал түлшний найрлагын асуудал бол стандарттай холбоотой, үүнийг Онцгой комисс мэдэхгүй. Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор нийт 644 техникийн аюулгүй байдлын зохицуулалт байгаа. Үүнийг стандарт хэмжил зүйн газар шалгаад хянаад явна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж