niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:31 UTC Эх: https://news.mn/r/2830071/ 7eb65b23cd9e38f0… ← niitlelch.mn руу буцах

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмнэ гэв

Хуучирсан мэдээ: 2025.10.23-нд нийтлэгдсэн

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмнэ гэв

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмнэ гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.23/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзжээ. Энэ уулзалтаар Монгол Улсад шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна. Элчин сайд А.Н. Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлжээ.
Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон талаар салбарын сайд мэдээлсэн байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэл хийхдээ "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Түлш шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж тэмдэглэл гаргууллаа. Зохимол хомстолтой нүүр тулаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ердийн үед өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одогийн байдлаар 1800 тонныг өдөрт нийлүүлээд байхад дугаарлалт татрахгүй байна. ОХУ-аас Монгол Улс нефтийн нийт хэрэглээнийхээ 92 хувийг дангаараа импортолдог.  Хойд хөршид дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад 22 нефть боловсруулах үйлдвэр цохилтод өртөж эвдэрч сүйдсэн гэдэг мэдээлэл бий. Нийт нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын 30-40 хувь доголдолд орсон мэдээлэл бий.

ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж он дуустал АИ-92 бензин дээр хязгаарлалт тавьсан.

Монгол Улсын Засгийн газар нь ОХУ-ын Засгийн газартай гэрээтэй. Бид  аравдугаар сард 58 мянган тонн АИ-92 бензин “Роснефть” компаниас авахаар,  үлдсэн хэсгийг “Газпром” болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцлүүдээ хийсний дагуу гүйцэтгэл хийгдээд явж байна. Бидний гол хэрэгцээг хангадаг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт жил болгон хийгддэг засвар аравдугаар сарын 15-нд дууссан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байгаа учраас бидэнд нийлүүлж  байгаа нефтийн бүтээгдэхүүний хэмжээ багасаад байна. АИ-92 бензниы нийлүүлэлт ердийн хэмжээнд байна, банкаа бүтэн дүүргээд байлгүй авдаг хэмжээгээр аваач ээ гэж уриалмаар байна.  Иргэд өдөрт 20-30 литр бензин авдаг байсан бол одоо 50, 60, 100 литрээр авч банкаа дүүргэж байгаа учраас хэрэглээ хоёр дахин өсчихөөд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй тонн автобензин  нийлүүлээд байхад ховх сорогдоод  алга болчиоход байна. Ийм учраас Улаанбаатар хотын хэмжээнд бага зэрэг хязгаарлалт хийж байна. Тийм учраас ард иргэд тайван амгалан байж, бенизнээ хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол тогтворжино. БНХАУ -аас сардаа 3000 гаруй тонн евро-5 стандартын АИ-92 бензин авдаг. Энэ сард 7000 тонныг захиалсан боловч шокноос болж хүрэлцэхгүй болж байгаа тул 14 мянган тонн болгон нэмэгдүүлж, гэрээ хэлцлээ хийгээд ажиллаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж