niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:32 UTC Эх: https://news.mn/r/2830006/ 60ea8178267504f8… ← niitlelch.mn руу буцах

Энэ сарын 25 хүртэл нийт нутгаар өдөртөө дулаарна

Хуучирсан мэдээ: 2025.10.23-нд нийтлэгдсэн

Энэ сарын 25 хүртэл нийт нутгаар өдөртөө дулаарна

Энэ сарын 25 хүртэл нийт нутгаар өдөртөө дулаарна

Ньюс агентлаг 2025 оны аравдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна 


Улаанбаатар хот орчмоор, Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20-22 хэм, бусад хэсгээр -12-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаан байна.

Багануур орчмоор, Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19-21 хэм, өдөртөө -2-4 хэм хүйтэн байна.

 Тэрэлж орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20-22 хэм, өдөртөө -1-3 хэм хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Энэ сарын 23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22-27 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2-7 хэм, бусад нутгаар -10-15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6-11 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5+10 хэм, бусад нутгаар -2+3 хэм дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж