Канад-Монголын Mерит төсөл Увс аймагт салбар нэгжээ байгуулж төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Төслийн баг 2025 оны 10-р сарын 8-9 өдрүүдэд Увс аймагт ажиллаж аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, мэдээлэл солилцов.
Канад улсын Техникийн зөвлөх 2025 оны 10-р сарын 3-17-ны хооронд аймагт ажиллаж хүний нөөцийн дадлагажуулах сургалт зохион байгуулсан. Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал Төслийн Удирдах хорооны хуралд оролцсоны дараа “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албажуулав.

Увс аймаг 2025 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дэмжих жил” хэмээн зарласантай холбогдуулан Mерит төслийн хэрэгжилтэд талархаж буйгаа илэрхийлэв.

3,607.57






















































Холбоотой мэдээ