Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үйл явц 2025 оны намар эхэлж, УИХ, түүний байнгын хороод, Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор явагдаж байна. Төсвийг боловсруулах, хэлэлцэх, батлах процесс нь Монгол Улсын хуулиар нарийн зохицуулагдсан бөгөөд ил тод, олон нийтийн оролцоонд тулгуурладаг.
Өнгөрсөн Баасан гаргийн /2025.10.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал хураасан.
Санал хураалтаар нийт гишүүдийн 63.2 хувь буюу 72 гишүүний саналаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ болон бусад байнгын хороод Төсвийн зарлагын, хяналтын дэд хороонд шилжүүлсэн билээ.
Үүний дагуу төсвийн гурав дахь хэлэлцүүлэг удахгүй эхэлнэ. Энэ хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал оруулах төлөвтэй байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээр 2026 оны төсөвт тусгасан 32 их наяд төгрөгийн төсвөөс найман их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт, дахиад найман их наяд нь ЭМД болон НДС-д зарцуулагдана. Тэдгээрийг хасаад цаана нь 10 орчим их наяд төгрөгийн урсгал зардал үлдэж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдад хуваарилагдах энэ төсвийг 10 хувиар танаж, 820 орчим тэрбум төгрөг гаргахаар эхний байдлаар зөвлөмж өгсөн гэдгийг хэлсэн юм.
Төсвийн тухай хуулийн 8.3.3 дахь заалт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг баталсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нар энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2026 оны төсвийн төслөө боловсруулах учиртай.
САЙД НАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААР
- Монгол Улсын Ерөнхий сайд: 360.4 тэрбум төгрөг
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: 82.4 тэрбум төгрөг
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: 207.5 тэрбум төгрөг
- Шадар сайд: 277.6 тэрбум төгрөг
- Гадаад харилцааны сайд: 223.8 тэрбум төгрөг
- Сангийн сайд: 4.5 их наяд төгрөг
- Эрчим хүчний сайд: 460.1 тэрбум төгрөг.
- Зам тээврийн сайд: 1 их наяд төгрөг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: 671.2 тэрбум төгрөг
- Батлан хамгаалахын сайд: 661.8 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд төгрөг
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288.5 тэрбум төгрөг
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: 64.8 тэрбум төгрөг
- Хууль зүй, дотоод хэргийн сайд: 1.3 их наяд төгрөг
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: 553 тэрбум төгрөг
- Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд төгрөг
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд: 416 тэрбум төгрөг
- Шадар сайд: 5.3 тэрбум төгрөг
- Боловсролын сайд: 3.6 их наяд төгрөг
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: 199.2 тэрбум төгрөг
Харин төсвийн ерөнхийлөн захирагч нар 2025 онд дор дурдсан төсвийг зарцуулж байв.
- Ерөнхийлөгчийн Тамгын газар 39.7 тэрбум
- УИХ-ын дарга 191 тэрбум
- Ерөнхий сайд 630 тэрбум
- Үндсэн хуулийн Цэцийн дарга 6.6 тэрбум
- Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 32.8 тэрбум
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 343 тэрбум
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга 15.5 тэрбум
- Улсын Ерөнхий прокурор 161 тэрбум
- Үндэсний аюулгүй байыдлын зөвлөлийн дарга 23.3 тэрбум
- Монгол Улсын Ерөнхий аудитор 56.8 тэрбум
- Авлигатай тэмцэх газрын дарга 58 тэрбум
- Төрийн албаны зөвлөлийн дарга 21.8 тэрбум
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 22.4 тэрбум
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга 18 тэрбум
- Үндэсний статистикийн хорооны дарга 36 тэрбум
- Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын дарга 1.4 тэрбум
- Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 328.8 тэрбум
- Шадар сайд 404 тэрбум
- Монгол Улсын Шадар сайд 8 тэрбум
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 152 тэрбум
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 24 тэрбум
- 20 минутын хот үндэсний хорооны дарга 31.8 тэрбум
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 15 тэрбум
- Гадаад харилцааны сайд 275 тэрбум
- Сангийн сайд 5 их наяд
- Хууль зүй дотоод хэргийн сайд 1.8 их наяд
- Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 70.8 тэрбум
- Батлан хамгаалахын сайд 884 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 337 тэрбум
- Боловсролын сайд 4.5 их наяд
- Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 4.5 их наяд
- Зам тээврийн сайд 1.5 их наяд
- Соёл, спорт, аялал жуулал, залуучуудын сайд 596 тэрбум
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 495 тэрбум
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 830 тэрбум
- Цахим хөгжил, инновац харилцааны сайд 130 тэрбум
- Эрчим хүчний сайд 310 тэрбум
- Эрүүл мэндийн сайд 1.8 их наяд
Эх сурвалж: legalinfo.mn
3,607.57






















































Холбоотой мэдээ