Сэтгүүл зүйн салбарыг баримттай харлуулна уу
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Б.Энхбаяр сэтгүүл зүйн салбарт өс зангидав уу. 2024 онд телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Тэр цагаас хойш 21 сар өнгөрч буй хэдий ч тухайн машиныхаа талаар ярьсаар яваа. Гэхдээ нэг ч тодорхой баримт дэлгээгүй. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Хэвлэлийнхэн намайг харлуулах гэж нэг тэрбум төгрөг авсан" гэж ам нээв. Аль алийг нь хэлэхдээ гартаа баримт харуулсангүй. Иймд, баримт харуулж байгаад ярихыг сэтгүүлчид удаа дараа шаардав. Учир нь, түүний үгээр бүтэн нэг салбар "нүүрсчин", "нэг тэрбумын харлуулалт хийсэн" болчхоод байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.