"Багш нарын цалинг 50 хүртэлх хувиар нэмэхээр тохиролцсон, ГБХНХЯ бүртгэсний дараа УИХ-аар хэлэлцэж, эцэслэнэ"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Багш нар хугацаагүй ажил хаяж эхэлснээс хойш 18 хоног өнгөрч байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цалин нэмэхийг шаардсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм. Тодруулбал, гурван яамны хамтарсан ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж, Боловсролын сайд "20 хувиар нэмэх боломжийг судалж байна. Наймдугаар сарын 30-нд эцэслэж, шийдвэрээ танилцуулна" гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл багш нарын цалинг нэмэх боломжгүй болж, мухардсан. Харин багш нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Төв талбайдаа жагссан. Шаардлагыг салбарын сайд хүлээд авсан ч мөн л гарц олоогүй. Тиймээс багш нар аравдугаар сарын 16-ны өглөөнөөс хугацаагүй ажил хаясан. Энэ нөхцөл байдал өнөөдөр ч хэвээр үргэлжилж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.