Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг ХУРААН АВАХ тухай хуулийн төслийг энэ Баасан гарагт УИХ-д өргөн барихаар болжээ
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, энэ долоо хоногийн Баасан гарагт УИХ-д өргөн барихаар болжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "Бид тогтолцоогоороо авлигатай тэмцэх бодлогоо хэрхэн өөрчлөх ёстой вэ. Ил тод байдал, хяналтаа сайжруулах, хүний оролцоог бууруулж цахимжилтын шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Аль төрийн байгууллага дээр ашиг сонирхол, хэнээс үүсэж байна гэдгийг нарийвчилж цахимжуулах шаардлагатай байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Авлигатай тэмцэх шинэчлэлийн таван хуулийг танилцуулав.
- Төрийн нууцын тухай хууль
- Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хууль
- Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль
- Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
