niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:00 UTC Эх: https://news.mn/r/2901370/ 1af516f91a839ae4… ← niitlelch.mn руу буцах

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард товлох ёстой

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард товлох ёстой

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард товлох ёстой

Үндсэн хуульд "зөвхөн нэг удаа 6 жилээр" гээд заачихсан. Тиймээс нэг бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн сонуугль байдлаар ойлгож явах нь зүйтэй. Тэгэхгүй бол цаашид сонгууль хоёр, гуравдугаар сард хийгдэх асуудал үүсэх гээд байна. Бүрэн эрхийн хугацааг 6 жилээр хуульчилчихсан байхад түүнийг нааш нь 5,5 жил гэх мэтээр нааш нь татаж ирээд явчихбал дараагийн хүн 6,5 жил суух юм уу гэдэг хуулийн асуудал үүснэ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нйицүүлж өөрчлөх хэрэгтэй. ХҮН намын даргын хувьди хуульчтайгаа ярилцаж байгаад иргэний шугамаар  Үндсэн хуулийн цэцэд хандана.

Монгол том, жижиг нам гэж байхгүй. ХҮН нам Монгол ардын нам, Ардчилсан намаас дутахгүй. Бодлогоороо бол илүү л гарна, хүний нөөц ч хангалттай. Тиймээс цаг хожих гэсэн асуудал биш. Ерөнхийлөгч ажлаа өгөхөд ямар нэг хуулийн зөрчил үүсээгүй боловч одоо гол нь сонгуулийн товын асуудал байна. Сонгуулийн тов Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод хэлэлцээд явна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалт  Үндсэн хуулиа зөрчөөд байна. Үүнийг Үндсэн хуульд нийцүүлэх ёстой. Үгүй бол одоо сонгогдох Ерөнхийлөгч дөрвөн сарын хугацаанд нөхөн сонгогдоод, дараагийн бүрэн эрхийн зургаан  жилийн хугацаанд шинээр сонгууль зохион байгуулах ийм нөхцөл үүссэн. Хуулийн залруулгаа хийх нь зөв. Ер нь улс төрийн сонгуулийн хоёр, гуравдугаар сард хийх нь ч зохимжгүй. Энэ бол анх удаа үүсэж байгаа нөхцөл байдал учраас зөв жишиг тогтоох ёстой. УИХ-ын шийдвэр хууль ёсны байж, Төрийн тэргүүн хууль ёсны дагуу сонгогдсон байх ёстой юм.

Шийдэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хуучнаараа зургадугаар сард зохион байгуулах нь зүйтэй.  Энгийн логизоор бол УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил. Ямар нэг байдлаар УИХ-ын гишүүд чөлөөлөгдлөө гэхэд үлдсэн хугацаанд нь нөхөн сонгууль хийгээд явдаг. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Үүнтэй л адил.

Тэгэхээр хэрэв хоёрдугаар сард сонгууль товлоод явах юм бол дөрвөн сарын бүрэн эрхтэй Ерөнхийлөгч сонгогдох нь байна шүү. Үндсэн хуульдаа нийцүүлээд Ерөнхийлөгчийн тухай хуулиа залруулах хэрэгтэй. Шийдэх газар нь Үндсэн хуулийн цэц. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг яаран битгий зарлаарай гэж улс төрийн намуудад уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж