Засгийн газрын өнөөдрийн /2026.11.25/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/БОУАӨ/-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Түймэр 484 мянган га газар нутгийг хамарсан, үүний 431 мянган га нь Нөмрөгийн дархан цаазат газар, орчны бүсийн 52 мянган га газар түймэрт өртсөн. БОУАӨ-ийн яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран түймрйин улмаас учирсан хохирлын үнэлгээг хийж дуулсаа. Шатсан талбайн дийлэнх хэсэг бага болон дунд зэрэглэлээр шатсан. Нийт шатсан талбайн 81 мянган га талбай их болоод маш их зэрэглэлээр шатсан гэдэг судалгааны дүн гарсан. 14,7 мянган га ой түймэрт өртөж хөрс ус амьтан ургамлын амьдрах орчинд тодорхой хэмжээнд доройтол үүссэнийг тогтоосон.
Хохирлын хэмжээ бол эцсийн шийдвэр биш ажлын хэсэг эхний байдлаар гаргасан гэдгийг тодотгоё. Хууль хяналтын байгуулагаас шүүх, шинжилгээний байгууллагад хандаж мэргэжлийн шинжээч гаргаж, ажлын хэсгийн гаргасан хохирлын хэмжээг нарийвяилан тогтоосноор эцсийн дүн гарна.
Холбогдох хууль аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр үнэлж, улсын тусгай хамгааллалттай газар нутагт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтын хүрээнд нийтдээ хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг гэж ажлын хэсэг тайландаа гаргасан.
Түймрийг унтраах ажиллагаанд орон нутгийн төсөв, Тусгай хамгаалалтын газрын захиргаа, Хил хамгаалах болон Онцгой байдлын байгууллагаас 346.6 сая төгрөгийн шууд зардал гарсан, энэ дунд орсон. Түймрйин хохирлын актыг холбогдох журмын дагуу баталгаажуулж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг асуудал хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтын шатанд үргэлжилж байна. Шинжээчдийн дүгнэлтээр Нөмрөгийн дархан цаазат газарт зарим хэсэгт байгалийн нөхөн сэргээлт явагдах боломжтой боловч их хэмжээний шаталттай талбай, ойн экс систем болон эмзэг бүсүүдэд төрөөс чиглэсэн нөхөн сэргээлт хамгаалалт урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Эко системийн нөхөн сэргээлт, түймрийн дараах мониторингийн судалгааны ажлыг үе шаттай хийхэд урьдчилсан байдлаар 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэлээ.
3,607.57






















































балайчууд 1 минутын өмнө 138.252.29.40
Үндэслэлгүй хэт их агаарын тоо бна