Нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд шатахуун түгээх станцууд өнгөрсөн амралтын өдрүүдэд АИ-92, АИ-95 тасалдаж зарим шатахуун түгээгүүрийн станцууд зарахгүй байгаа талаар иргэд цахим орчин нийтэлж эхэлсэн. Тэгвэл энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.20/ хэлэхдээ "ОХУ-ын Ангарскийн үйлдвэр сүүлийн сарын хугацаанд засвартай байсны улмаас бэрхшээлтэй байлаа. Тиймээс өөр үйлдвэрээс шатахуун татаж авчрах, БНХАУ-аас оруулж ирэх гэх мэт олон арга хэмжээг авсан. ОХУ-ын Ангарскийн үйлдвэр энэ сарын 15-ны өдрөөс эхэлж засварын ажил бүрэн дууссан. Тиймээс тухайн үйлдвэрээс нийлж буй хэмжээ хоногийн хэмжээ хангалттай түвшинд хүрсэн. Монгол Улсын шатахууны хоногийн хэмжээ 2000 тонн байдаг. Одоогоор 2000 тонноос илүү нийлүүлэлтэй байгаа бөгөөд өмнөх өдрүүдийг бодвол шатахууны нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Нөгөөтээгүүр амралтын өдрүүдэд шатахууны агуулах амарчихдаг учраас тэндээс дахин татаж авахад тээвэрлэлттэй холбоотой хүлээгдэл үүсдэг. Тиймээс шатахууны хангалтууд түр тасалдах асуудал гарчээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт өртөө дээр 65 толгой вагон байна. Энэ нь нийт 3600 тонн АИ-92 шатахуун орж ирсэн.
Улаанбаатар хотод тасалдсан шатахууны асуудал цаг зуурын асуудал байсан. Шатахуун түгээх станцуудын нийлүүлэлтийг ажил өдөр гэхэд хэвийн шугамд орно. Мөн орон нутгийн хэмжээнд зүүн аймгуудад нийлүүлэлт хийгдэж байгаа. Мөн баруун аймгуудад шатахуун нийлүүлэх асуудал хөндөгдөж байгаа. Хувийн хоёр компаниас худалдан авалт хийж нийлүүлдэг байсан учир нөгөө хоёр талаас нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тиймээс төвөөс ханган нийлүүлэх ажлыг хийж байна" гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ