niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:02 UTC Эх: https://news.mn/r/2829442/ 990ca161e6bc31fa… ← niitlelch.mn руу буцах

Ардчилсан намын бүлэг өвөлжилтөөр мэдээлэл сонслоо

Хуучирсан мэдээ: 2025.10.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг өвөлжилтөөр мэдээлэл сонслоо

Ардчилсан намын бүлэг өвөлжилтөөр мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.10.20/ ээлжит хуралдаанаараа Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай мэдээллийг сонссон байна. Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин тариаланч нарын дунд үүсдэг олон асуудал дээр ямар бодлого барьж байгаа талаар мөн түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа. Түүнчлэн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ олдоц болон импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээрх бодлого шийдлийг асууж, малын вакцинжуулалт, махны экспортод баримталж буй бодлого арга хэмжээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж