niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:02 UTC Эх: https://news.mn/r/2829658/ bad95806126ca554… ← niitlelch.mn руу буцах

Увсын засаг дарга харааны бэрхшээлтэй иргэдэд цагаан таяг, брайл үсгийн машин гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2025.10.20-нд нийтлэгдсэн

Увсын засаг дарга харааны бэрхшээлтэй иргэдэд цагаан таяг, брайл үсгийн машин гардуулжээ

Увсын засаг дарга харааны бэрхшээлтэй иргэдэд цагаан таяг, брайл үсгийн машин гардуулжээ

Дэлхийн цагаан таягтны өдрийг угтан Монголын Хараагүйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс харааны бэрхшээлтэй иргэдийн дунд хонхот бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээний үеэр аймгийн Засаг дарга оролцож, харааны бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй цагаан таяг 10 ширхэг, Брайл үсгийн бичгийн машин гардуулан өгч, тэдэнд бодит дэмжлэг үзүүллээ.

Брайл үсгийн машин нь харааны бэрхшээлтэй иргэдэд бичиг үсгийн боловсрол эзэмших, бие даан суралцах боломжийг олгодог чухал хэрэгсэл юм. Цаашид Увс аймгийн Хараагүйчүүдийн холбоо Брайл үсгээр уншиж бичих сургалт зохион байгуулах бөгөөд энэ нь иргэдийг мэдээлэл, боловсролд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж