niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:04 UTC Эх: https://news.mn/r/2829280/ 35c40a7075ec57ae… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2025.10.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:Ирэх өдрүүдэд нийт нутгаар шөнөдөө хүйтэн хононо.

 2025 оны аравдугаар сарын 18-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж