Ирэх сарын 10-нд "Бөртэ чоно" наадам зохиогдоно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулахаар товложээ. МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхны шагналын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан билээ. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдгийн шилдэг тамирчин”-аар олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү тодорсон юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.