Б.Эрдэнэсүхийг 15 хоногийн өмнө суллалаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 1 сар цаглан хорисон. Гэтэл Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Э.Э, Д.О нараас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргаснаар 15 хоногийн өмнө суллагдав. Шүшхээс өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул захирамжийг өөрчилж, шийдвэрлэжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.