niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:30 UTC Эх: https://news.mn/r/2901396/ f46f4e56a378f3ce… ← niitlelch.mn руу буцах

Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн засаглал Монголын ардчиллыг сүйрүүлнэ

Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн засаглал Монголын ардчиллыг сүйрүүлнэ

П. Даваажаргал
П. Даваажаргал
Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн засаглал Монголын ардчиллыг сүйрүүлнэ

Ардчилсан намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Түүний хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд буй. 


-Иргэдийн хуульд итгэх итгэл алдагдсан. Монгол Улс буруу замаар явж байна гэдгйиг ард түмний 70 хувь нь хэлж байгаа. Энэ нөхцөл байдал Ерөнхийлөгчийг өргөдлөө өгөх үндэслэл болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага, шүүх, цагдаадаа итгэдэг улсыг хэрхэн бий болгох тухай өнөөдрөөс маш өндөр түвшинд ажиллах шаардлагатай. Үүнийг ямар нэг байдлаар институцийн зөрчил юм шигээр ярих хэрэггүй. Нэг үгээр бол,  авлигын хэрэг гараад байдаг, илэрдэггүй. Адбан тушаалтнууд буруу зүйл хйигээд байдаг хариуцлага тооцдоггүй. УИХ энэ дээр төвлөрч ажиллаасай гэж бодож байна.

Түүнээс биш сэдвээ солиод үүнийг ашиглаад Үндсэн өөрчлөх зүйл рүү алхах юм бол авлигачид хэвээрээ үлдэнэ. Ингэвэл хэзээ хууль засагладаг болох юм. Тэгэхээр шийдэл бол институцуудын асуудлыг шийдэхээс илүүтэйгээр мөрдөгчид эрх чөлөөтэй, дарамтгүй ажиллах эрх зүйн орчин, технологи дээр нь анхаарах хэрэгтэй.

Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгчийн засаглал Монголын ардчиллыг сүйрүүлнэ. Монгол бол Америк, Солонгос биш. өөрийн онцлогтой улс. Монголчуудын соёл, түүх, зан заншил, өнөөдрийн амьдрал ахуй, хүн амын тоог харгалзаж үзвэл нэг хүний засаглал руу шилжсэнээр дарангуйлагч төрүүлнэ. Монголчуудын оюун санааны түвшин, ёс суртахуун өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. Бидний хардаг том гүрнүүд шиг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээд цаашаа явж чадах уу гэвэл үгүй.  Тийм учраас парламентын засаглалаа хүчирхэгжүүлээд явах нь зөв. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай хольж солих нь буруу. Ардчилсан намын тухайд ирэх сарын 6-наас хойш их хурлаа зарлаад, нэр дэвшигчээ тодруулаад явах болов уу гэж намын дарга хэлсэн.  Тэр дагуу явах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 12 минутын өмнө 66.181.182.86

Ерөнхийлөгч эсвэл байнгын парламентад засаглал Монголд хэзээ ч тохирохгүй нь харагдлаа. Бүх улсаараа нүдээрээ харлаа гараараа барилаа, бие сэтгэлээр нь хангалттай мэдрүүллээ. Хуучин шиг гишүүд нь зарласан хугацаандаа ирж улс нийтийн асуудлыг шийдэх гэж л тойргоосоо ирдэг байх хэрэгтэй. Бусад тэр орон нутаг тойрогтоо ажиллах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж