Г.Тэмүүлэн: Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй

Монгол Улсын Засгийн Газрын өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрбээр, "Засгийн газарт Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай гэсэн хуулийн төслийг танилцуулаад, дэмжсэнээр энэ долоо хоногийн Баасан гарагт УИХ-д өргөн барихаар тогтлоо. Авлигалын индэксээр өнгөрсөн жил 31 оноо авсан, улам буурч байгаа.
Сүүлийн арван жилийн хугацаанд авлига албан тушаалын хэргээр 2133 хүн ял шийтгүүлсэн.
“Төрийн нууцын тухай” хууль хэлэлцэгдээд явж байгаа. Нууцын тухай асуудлыг цаашид илүү тодорхой болгоно. Энэ хууль батлагдсанаар ил тод, нээлттэй байдал болно. Энэ хууль намрын чуулганаар батлагдах боломжтой байна. Мөн “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийг өргөн барихад бэлэн болсон. Энэ арванхоёрдугаар сард хэлэлцүүлнэ гэж болж байна. Хэрэг хянан шийдэх ажиллагааны цахимжилтын тухай хуулийг мөн хийж байна. Хэрэг мөрдөн шалгах процессийг ил тод болгосноор авлигатай тэмцэх, хараат бус, олон нийтийн хяналттай зохицуулна. Авлигатай тэмцэх тогтолцооны хоёр хууль байгаа. Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль юм.
ХОМ авлигаас сэргийлэх хэрэгсэл болж чадахгүй байна. 2025 онд авлигын хэрэг 915 болж, таван жилийн дотор 70,7 хувиар нэмэгдсэн байна. 2026 оны 8 сарын байдлаар 1285 болсон байна.
Арван жилийн хугацаанд 2133 хүн ял шийтгүүлж, учирсан хохирлыг нийт 465,3 тэрбум гэж тооцоод нөхөн төлүүлсэн байна. Энэ хуульд суурь долоон зарчмыг оруулсан. Авлигын гэмт хэргээр олсон хөрөнгийг заавал хураана. Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах шаардлага байна. Авлигын гэмт хэрэгт хураан авсан хөрөнгөөр “Хураан авсан хөрөнгин сан” байгуулж, сургууль цэцэрлэг байгуулна" гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.