Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу маргааш Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулна.
24 дэх жилдээ зохион байгуулах уг ёслол Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордны “Их Монгол” танхимд болох ажээ. Ёслолыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулна. Түүнчлэн Герман, БНХАУ, БНСУ-д оршин суугаа 16 нас хүрч буй монгол хүүхдүүдийг хамруулах аж.
2026 онд нийт 66262 хүүхэд 16 нас хүрч, Монгол Улсын иргэний үнэмлэхээ авах юм. Эдгээр хүүхдийн төлөөлөл “Иргэний андгай өргөх ёслол”-д оролцож, андгай өргөнө. Энэхүү ёслол нь өсвөр үеийнхэнд эх орон, түүх, соёлоороо бахархах, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэх, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ.