Чойр дэд станцад гэмтэл гарч, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр бүрэн тасраад байна. Гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, ахуйн хэрэглэгчид шаардлагатай арга хэмжээг авч ажиллана уу гэдгийг ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдэгджээ.
Мөн өнөөдөр /2025.10.16/ ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарсан тухай Эрчим хүчний яам мэдээлсэн. Албаныхнаас тодруулснаар, шугам Оросын талын доголдлоос үүдэн түр тасарсан бөгөөд тасарсан хугацаанд Монгол Улсын нийт цахилгаан хэрэглээний ойролцоогоор 15 хувийг хязгаарласан байна.
"Одоо шугам Орос талаас залгагдаж, систем хэвийн байдалд орсон. Тасарсан хэрэглэгчдийг буцаан цахилгаар хангаж дуусч байна” гэж Эрчим хүчний яамнаас мэдээлсэн юм. Богино хугацаанд үүссэн цахилгаан тасалдалыг сэргээхээр ажиллаж байгаа аж. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Энэ өвөл эрчим хүч таслахгүйг хичээнэ. Ирэх арваннэгдүгээр сардаа багтаж Бөөрөлжүүтийн хоёрдугаар блок ашиглалтад орохоор туршилтуудаа хийж байна" гэж мэдээлсэн юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ