niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:32 UTC Эх: https://news.mn/r/2828862/ 5cf4c2dcf8ed0965… ← niitlelch.mn руу буцах

Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д хандлаа

Хуучирсан мэдээ: 2025.10.16-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д хандлаа

Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д хандлаа
УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье“ гэсэн санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д ханджээ. Тэрбээр "ТББХ-ны өнөөдрийн хурлыг бүгд харлаа. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 18 гишүүд маань ТББХ-ны хурал дээр гэнэт Засгийн газарт хайр зарлаад, Засгийн газрыг огцруулахгүй гэдэг кноп дараад ТББХ-ны шийдвэр гарчихлаа.
Тэгэхээр цаашид процесс хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг УИХ-ыг даргалж байгаа УИХ-ын дэд сайд Х.Булгантуяа болон ТББХ-ны дарга Г.Сандаг-Очир нарын хэлснээс харвал ТББХ-ны санал дүгнэлтээр буюу Засгийн газрыг огцрохыг дэмжээгүй гэдэг саналын томьёоллоор УИХ дээр санал явуулахаар бэлдлээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газрыг огцруулах саналтай гишүүд маань хуулийн босго буюу 64 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулж дийлэхгүй болохоороо, 64 саналаар чадвал засгийн газраа авч үлд гэдэг томьёолол руу орчихлоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулъя гэж гарын үсэг зурсан бидний 67 гишүүн УИХ дээр ороод Засгийн газраа авч үлдэхэд бэлэн. Гэсэн хэдий ч энэ үйлдэл Үндсэн хууль зөрчих байдал руу орно. Тиймээс бид үүсээд байгаа нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд ҮХЦ-д хүсэлт гаргаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж