Тэд эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүндэрч, олон эмнэлэг 1.5–1.7 тэрбум төгрөгийн өртэй, зарим нь бараг тэг зогсолт хийхэд хүрээд байна гэж мэдэгдэв. Эмч нарын хэлснээр "эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын материал хомсдож, бээлий ч олдохгүй хэмжээнд хүрчээ. Зөвхөн цалин нэмэх тухай биш, Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд хохирох эрсдэл үүсээд байна. УИХ-ын гишүүд нүдээ нээж, чихээ онгойлон биднийг сонсохгүй байна. Ерөнхий сайд бидэнд ажлын хэсэг гаргаад судал гэж хэлсэн. Гэвч бид судлах ёстой хүмүүс нь биш, шаардлага тавих ёстой хүмүүс. Төр өөрөө хаана алдаа байна гэдгээ судлах ёстой" гэх байр суурийг илэрхийллээ.
Түүнчлэн тэд 2025 оны аравдугаар сарын 9-нд жагсаал хийж, шаардлагаа хүргүүлсэн ч тодорхой шийдвэр гараагүй тул дахин суулт хийхээр болжээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын гол шаардлага нь 2026 оны улсын төсвийг эргүүлэн татаж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх.
Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх долоо хоногоос суултаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
3,607.57















































