Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ өнөөдрийн /2025.10.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үргэлжлүүлэн 10:00 цагаас чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
УИХ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ТББХ-гоор хэлэлцэж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлт гарган нэр холбогдоод буй асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулах болно гэдгээ мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор ТББХ 17.00 цагаас дахин хуралдаж эхэллээ. Байнгын хорооны 23 гишүүнээс 23 гишүүн бүгд дэмжиж, санал хураалт явууллаа.
Санал хурааж байна

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:
-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж дууслаа. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураалт явуулна. ТББХ 68.8 хувийн ирцтэй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана.
Санал хураалтад нийт 22 гишүүн оролцсоноос нийт гишүүдийн 86.4 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.
Тодруулбал Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нарын гурван гишүүн дэмжиж, бусад буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар дэмжээгүй санал өглөө.
Ингэснээр өнөөдрийн ТББХ-ны хуралдаан өндөрлөлөө.
ТББХ-ны хуралдаан эхэллээ

ТББХ-ны хуралдаанд одоогоор 20 гишүүн оролцож байна. Гишүүд урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу үг хэлж байна.
Олон нийтийн жигшээд байгаа нүүрсний хулгайн хэргийг нэг тийш шийдье гэхээр ярьдаггүй. Тэгсэн хэр нь нэг хүний, нэг бүлэглэлийн, нэг намын эрх ашгийг эрхэмлээд байгаа юм уу?
УИХ, Засгийн газрын гишүүдийг турхирч байна.

3,607.57
























































Холбоотой мэдээ