niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 06:34 UTC Quelle: https://news.mn/r/2828621/ af30f7c826d7d1ee… ← zurück zu niitlelch.mn

Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2025.10.15-нд нийтлэгдсэн

Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум шаардлагатай

Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум шаардлагатай

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар тодрууллаа.


Тэрбээр "2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ахмадын тэтгэврийн хэмжээг найман хувиар нэмнэ. Уг тооцооллыг инфляцтай уялдуулж гаргасан. Тухайлбал, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулж найман хувь гэж үзсэн. Засгийн газрын өнөөдрийн /2025.10.15/ хуралдаанаар багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийн нэмэх асуудлыг судалж шийдэх чиглэлийг өгсөн.  Засгийн газар 2026 оны улсын төсөв болоод холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад 45 хонож байна. Өмнө нь 45 хоногоос өмнө улсын төсвөө баталчихсан байдаг байсан. Одоогоор төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг ч явагдаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж цалин тэтгэвэр нэмэх чиглэл өгснийг өнөөдөр /2025.10.15/ Засгийн газар дээр хэлэлцэж байна. Сангийн яам болон салбарын бусад яамд саналуудаа өгөх ёстой. Нэг үгээр, хөрөнгө оруулалтын зардлаас хасах уу, урсгал зардлаас хасах уу гэдгийг шийднэ. Нийтдээ бүх яамдын зардлыг 10 орчим хувиар хасна. Төсвийн мөнгөнд шаардлагагүй нэг ч төгрөг байдаггүй. Бүх зүйл батлагдсан хөтөлбөр, хуулийн дагуу байдаг. Жишээ нь, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсвөөс 10 хувийн таналт хийнэ гэвэл зарим хөтөлбөрийг танахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Үүнд, амьжиргааг дээшлүүлэх төсөл, малжуулах төсөл гэх мэт орно. Малжуулах төсөл нь нэг иргэнд найман сая төгрөг өгдөг. Үүнийг 3-4 сая төгрөг болгох жишээний юм. Энэ асуудлыг ирэх өдрүүдэд хэлэлцэнэ.

Тэтгэвэр, эмч, багш нарын цалинг ирэх онд нэмэгдүүлэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс ахмад настны тэтгэврийг найман хувиар нэмэхэд 490 тэрбум төгрөг шаардана. Тийм учраас цалин, тэтгэвэр нэмэхэд шаардлагатай эх үүсвэрийг огт хэрэгцээгүй зардлаас татах, хадгалсан байсан зардлаасаа гаргаж байгаа зүйл огт биш юм. Хэвийн явагдаж байсан төрийн үйл ажиллагааг танахаар тодорхой хэмжээнд хурд нь саарна. Иймд, цалин нэмсэн асуудлын үр дагавар 2026 оны эцэст гарна. Жилээс өмнө зардлуудыг тодорхой хэмжээгээр танаж жилийн эцэст эрсдэлгүй давахыг хичээнэ. Гэхдээ хатуу буулттай байх болов уу гэж үзэж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж