НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.15/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгдэх нь бий.
Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт албан ёсны бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус бүлэг дотор үүсээд байгаа асуудлаар өнөөдөр /2025.10.15/ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгийн нэг хэсэг гишүүд өчигдөр бүлгийн хурал зарлах шаардлага ирүүлсэн. Шаардлагыг хүлээн аваад өнөөдөр 12:00 цагт бүлгийн хурал зарласан байсан. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлох дэгтэй. Гэтэл У.Отгонбаяр тэргүүтэй бусад нөхөд өчигдрийн хурлыг зохион байгуулж хийнэ лээ. Нэгдүгээрт, өчигдөр болсон бүлгийн хурал дүрмийн бус. Гаргасан шийдвэр нь мөн хүчингүй. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог, хэрвээ бүлгийн дарга эзгүй байвал бүлгийн даргын зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг удирдаж болно. Миний хувьд өчигдөр ордонд байсан. Албан ёсны бүлэг ирэх долоо хоногийн Даваа гаригт хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ гэж бодож байна. МАН-ын Удирдах зөвлөл ирэх Бямба гариг буюу аравдугаар сарын 18-нд хуралдана. Тэндээс гарах улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж байна. Дүрмийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ. Цаашдаа бүлгийн хурлыг дүрмийн дагуу товлоод явна” гэлээ.
Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын бүлгийн 30 гишүүн өнөөдөр хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах чигтэй байна. Уг бүлгийн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 орчим гишүүн оролцох юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн өчигдөр бүлгийн хуралдаан зарлахыг шаардаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч тэрбээр маргааш /өнөөдөр/ 12:00 цагт хуралдуулна гэж мэдэгдсэн. Харин бүлгийн хурлыг зарлах шаардлага хүргүүлсэн Н.Наранбаатар тэргүүтэй гишүүд өчигдөр 18:00 цаг өнгөрч байхад хуралдсан. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр тус хуралдааныг удирдаж, бүлгийн 36 гишүүн оролцсон. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй асуудлыг танилцуулж, ирэх онд багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх. Мөн ахмад настнуудын тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг урсгал зардлыг танан шийдвэрлэхээр болсон.
Түүнчлэн тус бүлгийн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг эв нэгдэл хангаж чадаагүй үндэслэлээр чөлөөлсөн.
Гэвч дээрх бүлгийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нарын гишүүд дүрмийн бус гэж үзэж байгаа төдийгүй гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн. Нэг ёсны УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн, мөн багш, эмч нарын цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр зэргийг хүчингүй гэж үзэж буй юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдрийн бүлгийн хурал нь хууль бус бөгөөд гаргасан шийдвэр нь хүчингүй гэж үзэн дараах мэдэгдлийг гаргаад байна.

Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ