niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 07:01 UTC Quelle: https://news.mn/r/2828321/ 457a92c205f83bf4… ← zurück zu niitlelch.mn

"Ажил хаяж байгаа нь зөв, буруу эсэхийг сайд мэдэхгүй"

Хуучирсан мэдээ: 2025.10.14-нд нийтлэгдсэн

"Ажил хаяж байгаа нь зөв, буруу эсэхийг сайд мэдэхгүй"

"Ажил хаяж байгаа нь зөв, буруу эсэхийг сайд мэдэхгүй"

Багш нар энэ сарын 16-нд бүх нийтээр ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Учир нь тэд өнгөрсөн долоо хоногт цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр тэрбээр, "Багш нар ажил хаялт зарлавал үүссэн хохирлыг Монголын Үйлдвэрчний эвлэл өөрөө хариуцах ёстой, энэ бол хууль бус ажил хаялт болно. Мөн улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг ашиглан заавал энэ цаг үед ажил хаялт зохион байгуулж байгааг улс төржиж байна гэж харж байна" гэж өчигдөр /2025.10.13/ мэдэгдсэн.

Тэгвэл уг мэдэгдэлтэй холбогдуулан Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2025.10.14/ мэдээлэл хийв. Боловсролын сайдын зүгээс Монголын Болосврол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд шаардах бичиг хүргүүлсэн байна. Уг шаардах бичгийг удирдлагуудад гэж хаягласан нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцсон, хоёрдугаарт тус шаардлагад илтэд ташаа мэдээлэл тараасан байна. Тодруулбал, жагсаалд оролцсон багш нартай тохиролцоогүй байхад багш нарын цалинг нэмэгдүүлэх бодит шийдвэрийг Засгийн газар санал болгож тохирсон байхад гэж шаардлагадаа дурдсан байгаа юм.

Сайд бидний жагсаалын үйл ажиллагааг саармагжуулах, зогсоох үйл ажиллагаа явуулж байна. Ажил хаяж байгаа нь зөв, буруу эсэхийг сайд тайлбарлахгүй. Уг асуудлыг хуулийн байгууллага мэднэ гэдгийг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдээлэв.

Тэрбээр "Багш нарын цалинг нэмэх эсэх асуудалд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзаад 2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг нэмж, үндсэн цалинг 1.8 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. 2026 оны долдугаар сарын 1-нээс төсвийн орлого бүрдүүлэлт сайн байвал багшийн үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэх зэргээр үе шаттай нэмж, гурван жилийн дараа үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж