niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 07:02 UTC Quelle: https://news.mn/r/2828098/ 9e5fce9b92d89e5b… ← zurück zu niitlelch.mn

"ТББХ-ны хурлыг хаасан нь хууль зөрчсөн байж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2025.10.13-нд нийтлэгдсэн

"ТББХ-ны хурлыг хаасан нь хууль зөрчсөн байж болзошгүй"

"ТББХ-ны хурлыг хаасан нь хууль зөрчсөн байж болзошгүй"

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "Хэвийн үргэлжилж байсан ТББХ-ны хурлыг хаачихлаа. Энэ нь хууль зөрчсөн байж болзошгүй талаар ТББХ-ны даргад хэлсэн. Өөрөөр хэлбэл ТББХ-ны ирц бүрдчихсэн, үг хэлэх хүмүүс нь ирчихсэн тохиолдолд үгээ хэлээд, саналаа хураагаад л явах ёстой. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой шүү дээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг нэг бол хуралдааны товд оруулчихна. Нэг бол бүр гаргаад, шидчихнэ.

ХЗДХ-ийн сайдыг томилох асуудлыг нэг бол Баасан гаригийн хуралдааны товд оруулаад, эсвэл болиод энэ одоо тоглоом боллоо шүү дээ. Монгол Улсын хууль, гууль болж байна.

Тийм учраас энэ талаар ТББХ-ны даргад сануулж хэлсэн байгаа. Өнөөдрийн ТББХ-ны хуралдаанд ТББХ-ны дөрвөн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан П.Сайнзориг гишүүн нар орж ирсэн байсан. Тиймээс хурал үргэлжлээд явах ёстой байсан. Хуулийн дагуу ТББХ-ны хуралд гишүүд заавал оролцох үүрэгтэй. Хэрэв хуралд суугаагүй бол эсрэг санал өгсөнд тооцоод, саналаа хураагаад асуудлыг нэг тийш шийдэх ёстой".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж