niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 07:32 UTC Quelle: https://news.mn/r/2827639/ 5dbd2914994c1865… ← zurück zu niitlelch.mn

Байр суурь: Төсвөө баталж чадахгүй бол төрийн байгууллагууд цалингаа тавих ч эрхгүй болно

Хуучирсан мэдээ: 2025.10.10-нд нийтлэгдсэн

Байр суурь: Төсвөө баталж чадахгүй бол төрийн байгууллагууд цалингаа тавих ч эрхгүй болно

Байр суурь: Төсвөө баталж чадахгүй бол төрийн байгууллагууд цалингаа тавих ч эрхгүй болно

Монгол Улсын ирэх оны төсвийг хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл төсвийн төслийг хэлэлцэх явц урагшлахгүй байгаа буюу улс төрийн дотоод маргаан, ялангуяа эрх баригч МАН-ын доторх зөрчилдөөнөөс үүдэн саатаж байна. Ингэснээр улсын эдийн засгийн амин судас болсон төсвөө батлах хууль ёсны хугацаа ердөө 30 гаруй хоног үлдээд буй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хоёр удаа төсвөө хугацаандаа баталж чадаагүй түүхтэй. Энэ нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. 


ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ:

-Төсвөө хэлэлцэх хангалттай хугацаа байхгүй болж байна. Энэ нь нэг талаасаа 2026 оны төсвийг хангалттай хэлэлцэж сайжруулах хугацаа байхгүй болж төсөв батлана гэсэн үг. 2026 оныхоо эдийн засгийн хөгжлөө, эрсдэлүүдээ бодитоор тооцолж оруулахгүйгээр батлана. Төсвийг шатлал бүрээр нь, түүнд харьяалагдах ерөнхий захирагч тэдгээрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр гэх мэт хүрэх үр дүн, хөрөнгө оруулалт, орлого санхүүжүүлэх эх үүсвэр бүрээр нь баталдаг. Тэгэхээр төсвөө баталж чадахгүй бол төрийн байгууллагууд хүндрэлд орно. Наад заах нь цалингаа тавих ч эрхгүй болно.

Гэхдээ батлахгүй байна гэж байхгүй байх. Хугацаандаа тулаад сандраад батлана. Ирэх арваннэгдүгээр сарын 15-нд улсын төсөв баталсаны дараа орон нутгийг төсвүүдийг ИТХ баталдаг. Тэгэхээр эдгээр орон нутгийн төсөв ч тасалдах эрсдэл үүсч байна. Нэг үгээр УИХ 2026 оны улсын төсвийг батлах чиг үүрэгтэй. Төсвийн тухай хуулиар арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Чадахгүй бол хуулиа зорьчсон томоохон засаглалын хямралруу орно. Эдийн засаг нилээн хүнд байхад дахиад засаглалын хямралд орвол бүүр хүндрэх эрсдэлтэй.

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.СОСОРБАРАМ:

-2025-2026 оны төсвийн төсөл хуульд заасан хугацаандаа батлагдахгүй байх нь макро эдийн засгийн тогтвортой байдалд тодорхой эрсдэлүүдийг үүсгэж байна. Нэгт, төсөв хугацаандаа батлагдахгүй байх нь төрийн зардлын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын эрэлтийг сулруулна. Төсөв бол эдийн засгийн идэвхжилийг төрийн худалдан авах ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар дэмждэг. Хэрэв шинэ төсөв батлагдахгүй бол төрийн байгууллагууд өмнөх оны баталсан төсвийн хүрээнд хязгаарлагдан ажиллах тул шинэ төслүүд, худалдан авалтууд, барилга дэд бүтцийн хөтөлбөрүүд зогсонги байдалд ордог. Энэ нь эдийн засгийн өсөлтийг түр хугацаанд сулруулах эрсдэлийг дагуулдаг.

Хоёрт, улс төрийн тодорхойгүй байдал нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулдаг. Төсөв батлах явц дахь маргаан нь засаглалыг ямар түвшинд байна, чадамжтай байна уу гэдгийг харуулдаг гол үзүүлэлт учраас зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтын эрсдэлийн үнэлгээнд шууд нөлөөлдөг.

Төсөв хойшлогдох нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, итгэлийг сулруулах эрсдэлтэй бөгөөд энэ нь эргээд л эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад маш олон сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлүүд буй.

Иймд төсвийг улс төрийн хэрэгсэл бус, эдийн засгийн тогтвортой байдлын нэг хэсэг гэж харах нь зүйтэй байх. Улс төрийн маргаан нь төсвийн бодлогын хэрэгжилтэд саад болох ёсгүй бөгөөд эдийн засгийн шийдвэрийг улс төрөөс ангид, мэргэжлийн үндэслэлтэйгээр гаргах нь хэрэгцээ шаардлага тулгарч байна. Төсвийн төслөө хэлэлцээд үр ашиггүй зардлуудыг танаад, томоохон төслүүдээ эдийн засгийн үр өгөөжийнх нь дагуу эрэмбэлээд гүйцэтгэл, үр дүн, хариуцах эзэн, шалгуур үзүүлэлтийг маш тодорхой болгоод батлаад явах нь зүйтэй л гэж харж байна. Мөн 2026 төсвийн хэлэлцүүлэг улс төрийн маргааны улмаас гацах нь эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, гадаадын улсуудад засаглалын хямралд орж буйг илтгэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулж байна. Тухайлбал, төсвөөс санхүүжүүлж гүйцэтгүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт зогсох энэ нь барилга, дэд бүтэц, зам тээврийн салбарын идэвхжилийг сулруулах эрсдэлийг сулруулж эдийн засгийн өсөлтийг хойш татах эрсдэлийг дагуулна. Дээр нь төсвөөс санхүүждэг тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагуудын цалин зэрэг урсгал зардал хугацаандаа гүйцэтгэхэд хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ эргээд эдийн засгийн идэвхжилийг сулруулах эрсдэлтэй. Нөгөө талаас улс төрийн орчин тогтворгүй байх, төсвөө баталж чадахгүй байх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сааруулах, зээлжих зэрэглэл буурах эрсдэлийг дагуулна. Энэ нь эргээд олон улсаас авах зээл, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, гадаад валютын орох урсгалыг бууруулах зэрэг эрсдэлүүдийг дагуулж байна. Төсвийн төслөө хэлэлцээд үр ашиггүй зардлуудыг танаад, томоохон төслүүдээ эдийн засгийн үр өгөөжийнх нь дагуу эрэмбэлээд гүйцэтгэл, үр дүн, хариуцах эзэн, шалгуур үзүүлэлтийг маш тодорхой болгоод батлаад явах нь зүйтэй л гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж