Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганаар маргааш хэлэлцэх гэж байна. Нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ “гурав хоногийн дараа” хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн 43.1-д заасан.
П.Сайнзориг нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг 10 дугаар сарын 7-ны өдөр УИХ-д өргөн барьсан талаар Ц.Сандаг-Очир гишүүн тус өдрийн 13:30 цагт олон нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанаас гурав хоногийн дараа гэхээр баасан гарагийн 13:31 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ хэлэлцэж эхлэх учиртай. Гэвч Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж, баасан гарагийн өглөө 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Үүнээс гадна одоог хүртэл гишүүдийн гар дээр Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбоотой материал тараагдаагүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, огцруулах үндэслэл тодорхойгүй байсаар баасан гарагтай золгож таарах нь.
УИХ-ын удирдлага өөрсдөө хууль дээдлэх алтан зарчмыг огоорч, Үндсэн хуулиа зөрчиж буй нь Монгол Улсад хууль биш хүн засаглаж байгааг нотлон харууллаа. Гуравхан сар ажиллаж байгаа, элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээж, өсөлт рүү хөтөлсөн Засгийн газрыг огцруулах нь шуналаа барьж дийлэхгүй байгаа цөөн хэдэн улстөрчийн цадиггүй үйлдэл болж байна. Хулгай нь илрэхээс айсан хүмүүс л шударга ёсны талд бат зогсож байгаа Засгийн газрыг огцруулахаар хууль зөрчин улайрч байна.
3,607.57





















































Холбоотой мэдээ