УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намайг харлуулах, гүтгэх үйл ажиллагаа нэлээд эрчимжиж байна. Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр "Жижиг Тавантолгой"-н бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ томилогдсон. "Жижиг Тавантолгой" дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай үүссэн мөргөцийг алга болгосон гэдэг асуудал байгаа. Төлбөр тооцооны асуудал байгаа. Хоёрдугаарт, Биржийн тухай хууль болон хил нөхцөлөөр нүүрсээ зарж, борлуулах ажлыг зохион байгуулах ажлыг хангах чиг үүргийг надад өгсөн байдаг. Намайг БЭТ-ээр очиход энэ компанийн олборлолтын үйл ажиллагаа тендергүй явдаг байсан. Зүгээр шууд гэрээ хийчихдэг байсан. Үүнийг би тухайн үедээ хөндөж, төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ асуудлыг хүргүүлсэн. Улмаар тухайн жилийн бизнес хөгжлийн төлөвлөгөөг ТУЗ-өөр батлуулаад тухайн жилийн хөрс суурилалт буюу нийт гаргах гэж байгаа нүүрснийхээ хэмжээнд тааруулан тендерийг хоёр багц болгон 340 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ тендерийг хуулийн дагуу зарласан. Энэ материал нууц биш, шилэн дансанд ил байгаа шүү.
Энэ тендер дээр үнэлгээний хороо ажилладаг. Үүний дараа би баталгаажуулж гарын үсэг зурдаг.
Хэрэв Сангийн яамнаас хар жагсаалтад ороогүй байх юм бол тухайн компани тендерт оролцох боломжтой байдаг. Энэ хүрээнд компаниуд шалгарсан. Хоёр багц тендерийн нэг дээр шалгарсан компани дээр ямар ч асуудал үүсээгүй. Хоёрдох багц дээр нь ялсан компанид "Эрдэнэс майнинг оператор" гэх компани гомдол гаргаад, үүнийг нь Сангийн яам хянаад улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм билээ. Энэ бол хууль зөрчсөн эрүүгийн хэрэг биш шүү. Захиргааны хэргийн шүүх дээр хэргийг хэлэлцээд дараа нь Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэрэгсэхгүй болсон.
"Эрдэнэс майнинг оператор" гэдэг компани тухайн үедээ "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ажиллаж байсан техникээрээ давхар "Жижиг Тавантолгой" дээр ажиллана гэдэг шалтгаанаар тендерт шалгараагүй юм билээ. Энэ гомдол гаргасан компани өөрөө энэ гомдлоосоо татгалзсан. Баримт нь байна. Аливаа зүйлийн үнэн зөв нь тогтоогдох байх гэж бодож байна.
Би аливаа зүйлд уужуу хандахыг хичээж байгаа. Миний чатад янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн, доромжилсон мессеж ирж байна. Үүнийг ямар ч байсан даван туулна гэдгээ би хэлж байсан. Хууль бус зүйлтэй тэмцэхэд тууштай байдал хэрэгтэй юм бол надад өнөөдөр байгаагаас минь ч илүү тууштай зан бий.
Миний акц дээр гарын үсэг зурсан гишүүдэд их хэмжээний дарамт шахалт ирж байгаа. Тиймээс ТББХ-ны даргад миний өгсөн албан бичгийг ТББХ-ны хурал дээр тараагаач ээ, тэгэхгүй бол эдгээр гишүүдийг зүгээр байлгахгүй байна гэдэг хүсэлт өгсөн. Маш хэцүү байна" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ