Энэ оны эхээр “Херо” Б.Баатарын найруулсан А.Амундрагийн хөтөлсөн төмөр замын хил холболтын тухай киноны гол дүрээр Х.Баттулга оролцсон юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг парламент баталсны дараахан хулгай, луйвраа нуух зорилгоор энэхүү “херопаганда”-г МҮОНТ болон арилжааны 18 телевизээр зэрэг цацуулсан. Төлбөр нь мэдээс төсвөөс гарсан нь ойлгомжтой.
Гашуунсухайт-Ганцмод боомтын тогтоолыг УИХ-аас Үндсэний эрх чөлөөний өдрийг угтан баталсан агаад 10 тэрбум ам.долларын алдагдлыг Монгол Улс хүлээхэд хүрсний экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр баримттайгаар дэлгэсэн. Харамсалтай нь, энэ тэдний анхны хулгай ч биш, сүүлчийн тонуул ч биш аж.
Г.Занданшатарын Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төрийн нууцад авсан нүүрсний 36 оффтейк гэрээг олон нийтэд ил болголоо. Эдгээр 36 гэрээний 31 нь “Бодь” групп буюу Д.Баясгаланд хамаарч байгаа юм. Д.Баясгалан нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Гашуунсухайтын мухар төмөр замыг төслийг хэрэгжүүлсэн. Ингэхдээ тэд оффтейк гэрээ нэрээр олон нийтээс нууцаар улсаа тонож, эх орноо дээрэмдсэнийг энэхүү 36 гэрээ гэрчилж байна.

Өөрөөр хэлбэл, наанаа авлига хулгайтай тэмцэх нэрээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Баясгалан нар улсаа тонож дуусгасны том баримт дэлхий дахинд ил болов.
А.Амундрагийн гарын үсэгтэйгээр Д.Баясгалангийн хэрэгжүүлсэн төслийн загалмайлсан эцэг нь мэдээж Женко.Баттулга. “Бодь групп” дангаараа 22 сая 505 мянган тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь зарсан. 2022-2024 он бол нүүрсний алтан үе гэхэд буруудахгүй. Атал нэг тонн нүүрсийн 200 сая ам.доллараар зарсан тэд хамгийн багадаа 1.6 тэрбум доллар халаасандаа хийсэн болохыг эдийн засагч Р.Даваадорж нүүр номдоо бичжээ. Тухайн үед тонн нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 600 ам.долларт хүрсэнийг сануулахад илүүдэхгүй биз.
Женкотой хамтарч төмөр замын төслийг удирдсан хүн бол А.Амундра. Анх А.Амундраг Ардын нам хөтлөн оруулсан хүн бол Д.Амарбаясгалан. Улмаар “Үнэн” сонины эрхлэгч болгож, удалгүй Л.Оюун-Эрдэнэд тэрбээр шадарлах болсон. Өөрөөр хэлбэл, Женко.Баттулгын төсөлчинг Д.Амарбаясгалан авчирсан шалтгаан нь тэд аль эртний холбоо, сүлбээтэн байсан уу гэх асуултыг үлдээж буй.
Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан байхгүй гэсэн. Д.Амарбаясгалан саяхан Л.Оюун-Эрдэнээс хэзээч салахгүй гэсэн. Ийм учиртай болоод тэд нэг, нэгнээ хамгаалаад байсан бололтой.
Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ нүүрсний оффтейк гэрээг ил болгон гэж зарласан ч таг чиг болсон. Анд найз Д.Амарбаясгалан болон төрсөн, тэлсэн ах нарынх нь хулгай луйвар олон нийтэд ил болохоос эмээснийх байх. Ямарч байсан Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайгаа цэгцэл гэж хэлж байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нотлож байна.
Л.Оюун-Эрдэнэ бол Херо. Херо бол Женко. Нөгөө талаасаа А.Амундра бол Д.Баясгалан. Д.Баясгалан бол Д.Амарбаясгалан. Д.Амарбаясгалан бол А.Амундра, А.Амундра бол Херо, Херо бол хэн бэ гэдгийг бид бүгд мэднэ.
Тэр тусмаа Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэвэл хулгайч нар гэх үг үнэндээ тэдэнд “гоёдно”. Харин эх орноо ичгүүр сонжуургүйгээр тонож дуусгажээ гэвэл бодит үнэнд илүү нийцнэ.
Б.БАТ
3,607.57






















































Холбоотой мэдээ