niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83% 5ab43b5da3de1faf… ← zurück zu niitlelch.mn

Олон улсын стандартын тэргүүлэх…

Олон улсын стандартын тэргүүлэх АУДИТОР-той боллоо
Ногоон байгууламжид ISO нэвтрүүлэх сургалт нь олон улсын ISO9001:2015 стандартыг ногоон байгууламжын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээний “SFCS консалтинг” ХХК-тай хамтран ажиллаж, дотоод аудиторт 6 хүн бэлтгэгдлээ.
Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор /Ph.D/ Д.Сүхбат, Хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан нар аудиторын сургалтыг амжилттай дүүргэж тэргүүлэх аудитор болж олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээгээ гардан авав. Энэхүү гэрчилгээ нь “SFCS консалтинг” ХХК-ний Ази номхон далайн бүс нутгийн баталгаажуулалтын хүрээнд хүчин төгөлдөр юм.