niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/2 7282d48935e8edc5… ← back to niitlelch.mn

27 настай Ким Жон-хёныг сүүлчийн…

27 настай Ким Жон-хёныг сүүлчийн замд нь үджээ
Азид алдартай K-поп урсгалын томоохон төлөөлөгч “SHINee” хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн даваа гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх студид амиа хорлосон билээ. Тэр дөнгөж 27 настай байсан.
Ким Жон-хёны үхэл K-поп урсгалын хэдэн зуун мянган шүтэн бишрэгчдэд уй гашуу авчирсан юм. Түүнийг санхүүгийн бэрхшээл болон шахуу ажлын хуваариас болж стресст орсон гэж таамаглаж байгаа ч  найздаа бичсэн захидалдаа алдар нэр, депрессээс болж шаналж буй тухай бичсэн байжээ.
Ким Жон-хёныг даваа гаригт студидээ амиа хорлосон байхыг нь олсон билээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдийнэ нас барсан байсан юм.  Оршуулгад нь гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүдээс гадна цөөн хэдэн уран бүтээлч оролцсон гэнэ.
27nastai kim
27 настай Ким Жон-хёныг сүүлчийн замд нь үджээ